Д.ЦОГТБААТАР: Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг нэмж байгуулахгүй

Admin | 2022-06-02


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 10 гишүүн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр буюу зургадугаар сарын 03-ны 13:10 цагт УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Тогтоолын төслийн талаар санаачлагч гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ "Гол агуулга нь зөвхөн төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг нэмж байгуулахгүй байгаад зогсохгүй одоо байгаа аж ахуй нэгжүүдийн тайлан балансыг нээлттэй болгож, хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргаж болж байгаа компаниудын хувьцааг гаргаж, Монголын хөрөнгийг үндэслээд барууны хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргачихсан компаниуд Монголд хуулийн дагуу хувьцаагаа гаргах ёстой.

Монголд давхар хувьцаагаа гаргасан ганцхан компани байгаа юм. Бусад компаниуд бас гаргах ёстой. Үүнийг шаардсан агуулгатай тогтоолын төсөл юм. Гол ач холбогдол нь хувийн салбарын бизнесийг төр булааж хийгээд байж болохгүй. Хувийн бизнес бол ДНБ-үүний 80 хувийг эзэлж байгаа гээд бодоод яваад байдаг. Гэтэл төрийн өмчит аж ахуй нэгжүүд бараг 60-аад хувийг эзэлж байна. Хувийн секторууд 40 хувь болж доошилсон байна.

Төрийн аж ахуй нэгжүүд давамгайлахаар авлига, хээл хахууль, танил талдаа мөнгийг зувчуулж, хувьдаа шилжүүлдэг энэ арга хэзээ ч зогсохгүй" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)