У.ХҮРЭЛСҮХ: Төрийн албан хаагчид зөвхөн хуульд захирагдаж ажиллах ёстой

Admin | 2022-06-02


     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн ажилтай танилцах үеэрээ аймгийн бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байх ёстой гэж үздэгээ хэллээ.

Цаашид:

Хуулийг чанд мөрдөж ажиллах

Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх

Авлига, хүнд суртлаас ангид байж, сэтгэл гаргаж ажиллах

Хариуцсан ажилдаа эзэн байх

Иргэдэд нээлттэй байж, үнэн зөв мэдээллээр хангах

Улс төржихгүй байх

Хорт зуршлаас ангид байж иргэдээ үлгэрлэх

Иргэдийг алагчилдаггүй, ижил тэгш, хүндэтгэлтэй хандаж байхыг захилаа.

Мөн ажил ацагладаг, хийдүүлдэг, эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлоор ашигладаг, хууль бус үйлдэл хийдэг хэнд ч төрийн албанд орон зай байх учиргүй гэж үздэгээ хэлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)