Спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагт нээлттэй байлгах ЗАХИРАМЖ гарлаа

Admin | 2022-06-03


      Сургууль, цэцэрлэгүүд амарсан үедээ хашаагаа түгжиж, хүн оруулдаггүй. Мөн сүүлийн үед СӨХ-д харьяа байрныхаа тоглоомын талбай, сагсны шийдийг түгжих гэх мэтээр хүүхдийн тоглох, хөгжих эрхийг хязгаарлах болсон. Иймд Нийслэлийн Засаг дарга А/763 тоот Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд хөгжих, тоглох эрхийг хангах талаар зарим арга хэмжээг авах тухай захирамж гаргалаа.

Захирамжаар хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгов.

Мөн болзошгүй осол, эрсдэлээс сэргийлж, биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, тоглоом, хашаа хашлаганы бүрэн бүтэн, аюулгүй  байдлыг хангаж, анхааруулга, заавар, зөвлөмж байршуулахыг даалгасан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)