“Яг түүн шиг-2022” шоуны 5-р дугаарт тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн дуунууд эгшиглэлээ. Нэвтрүүлгийг Дижиталын Эрка Оскарын шагналт “Загалмайлсан эцэг” киноны дуугаар эхлүүлсэн.
Харин Гавьяат жүжигчин Уянга “Сувдан эрэг” киноны дуу, реппер Баянаа “Тунгалаг тамир”-ын “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулж уртын дуугаар өөрийгөө сорьсон юм. Зоригтод оногдсон даалгавар “Эхнэрийн урхи” киноны дууг Үн Жэгийн дүрээр дуулах байв.
“Битва за Севастополь” киноны “Кукушка” хэмээх алдарт бүтээлийг Полина Гагаринагийн дүрд хувиран дуулах даалгаврыг Наран Гавьяат амжилттай биелүүллээ.
Залуу дуучин Мишээл Celine Dion-ы дүрд хувирч, цэнхэр далайн гүнд орших хайрын түүхийг үзэгчдэд мэдрүүлсэн. Харин Чойжоо “Singing in the rain”-ийг бороонд бүжиглэж дуулсан юм.
Шоуны эхний шатанд тэрбээр Mariah Carey-г тайзнаа амилуулж, “Without you” дууг нь дуулсан.
Тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбатын “One music” продакшны артист юм.