
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр буюу 5-ны ням гарагт мах боловсруулах зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ.
Үйл ажиллагааг нь түр зогсоож битүүмжилсэн 17 үйлдвэрийн төлөөлөл болох дулааны аргаар мах боловсруулж, экспортолдог “Монгол эко мах” ХХК болон мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулж, дотооддоо нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Натурал грийн фүүдс”, “Шилмүүст сүмбэр” компанийн үйлдвэрүүдээр орсон байна.
Тэрбээр "Мах махан бүтээгдэхүүн боловсруулж, экспортлох 2 орны хамтарсан протоколын дагуу зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан тус аж ахуйн нэгжид төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, шаардлагатай бол зогсоох хүртэл арга хэмжээ авна" хэмээв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Х.НЯМБААТАР: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс...
tentsver.mn | 18 цагийн өмнө


Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай ху...
tentsver.mn | 18 цагийн өмнө



























