СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОСК-ийн нэрийг барьж залилан хийсэн иргэнийг шалгаж байна

Admin | 2022-06-05


   Иргэн С нь “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулан, БЗД-ийн 26-р хороо “Парк Вью” хотхонд 3 өрөө байранд оруулж өгнө гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын явцад иргэн С нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тиймээс ТОСК-оос иргэд энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна.

Мөн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд ТОСК-ийн байранд очиж уулзах, мөн 11-313898, 70113155 дугаарт хандаж, мэдээлэл авах, өгөх боломжтой юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)