
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлага 06.05-ны өдрийн 12.20 цагт цагдаагийн газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хэргийн газарт очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олджээ. Цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Тухайн хүүхэд 06.02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Х.НЯМБААТАР: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс...
tentsver.mn | 18 цагийн өмнө


Улс төр
Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай ху...
tentsver.mn | 18 цагийн өмнө



























