Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос "Монгол наадам-Монгол адуу" тайван жагсаал, цуглааныг өчигдөр буюу зургадугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Жагсагчдын хувьд Үндэсний их баяр наадмын морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Тодруулбал, тэд Үндэсний их баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдуулах ёстой гэсэн юм.
Монголын Үндэсний морин уяачдын холбооны Ерөнхийлөгч Тод манлай уяач Ц.Дуламсүрэн "Захиалгаар наадмаар эрлийз морь уралдуулах гээд байна. Хэсэг бүлэг мөнгөтэй улсуудын төлөөлөл. Хүмүүсийн ярьж буйгаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 20 хэдэн мянган доллараар эрлийз адуу худалдаж аваад явж байна" гэх мэдээллийг өглөө.