Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ротацийн сонгууль болж Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгосон.
Тухайлбал, Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүсийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгожээ. Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх орондоо ирвэл шууд баривчилна гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсан. Гэсэн хэдий ч Монголын хууль хяналтын байгууллага намайг улс төрийн зорилгоор мөрдөж байгаа гэж хүсэлт гаргасан учраас интерполоос эрэн сурвалжлахаа түр зогсоосон гэх. Ямартай ч Ч.Сайханбилэг Америкийн хаа нэгтээ бүгж байгаа нь тодорхой болсон. Түүнийг Монголын хууль хяналтын байгууллага авчирч дийлэхгүй байна.
Харин Ардчилсан нам эх орондоо ирээгүй эрэн сурвалжлагдаж байгаа Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ҮБХ-ны гишүүнээр сонгосон нь олны анхаарлыг ихэд татав. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ч.Сайханбилэгийн буруутайг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байгаа” гэсэн тайлбар өгөв. Ч.Сайханбилэг эх орондоо ирэхгүй байгаа учраас түүнийг буруутай үгүйг тогтоох боломжгүй.
Үүнээс харахад Ч.Сайханбилэг эх орондоо ирэх нь худлаа бололтой. Ойр дотнын зарим хүмүүс ч түүнийг Монголдоо буцаж ирэхгүй гэдгийг яриад эхэлж.
Цаашдаа энэ мэтчилэн төрийн өндөр албан тушаалд гарсан эрхмүүд эх орноо худалдаж, хувийн халаасаа зузаатгачхаад гадагшаа зугтчихдаг жишиг тогтох вий.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13