Узбекистаны иргэд Монгол Улсад визгүй зорчдог боллоо

Admin | 2022-06-06


Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжингийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2022 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нар оролцов.

Монгол Улсын иргэд 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Бүгд Найрамдах Узбекистан Улсад визгүй зорчдог болсон бөгөөд энэ 2022 оны  зургадугаар сарын 3-ны өдрөөс Узбекистан улсын иргэд Монгол Улсад визгүй зорчихоор боллоо. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн хэрэгцээ, зах зээл өсөхөөс гадна авто тээврийн жолооч нарын хувьд хоёр орны хооронд болон гуравдагч улсаар дамжин тээвэрлэлт хийхэд визийн хөнгөлөлт нь чухал дэмжлэг болох юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)