Энэ жилээс олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх боломжтой болжээ. Олон улсын шалгалтад амжилт гаргасан сурагч хэд хэдэн бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлэх шаардлагатай аж.
Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
- Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны зургаадугаар сараас хойш үнэлэгдсэн Олон улсын шалгалтын дүн, оноо байна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
- Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
- Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэх юм байна.