С.ЧИНЗОРИГ: Монголд эмчлэгдэхгүй эмчилгээний зардлын 50 хувийг төрөөс өгдөг болмоор байна

Admin | 2022-06-06


    Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас залуужиж байгаа нь аюул дагуулж байна. ЭМЯ-наас хорт хавдрын шалтгаан нөхцлийг юутай холбоотой гэж үздэг юм бэ. НЭМТ гэж яг юу хийдэг юм бэ. Иргэдийг хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэхэд ямар арга хэмжээ ажилладаг вэ. Иргэдийн хэнэггүй байдал, амьдралын хэв маягийг өөрчлөх, муу зуршлаас салгах, хоолны дэглэм өөрчлөх зэрэг урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ. Энэ ажилд гол анхаарлаа хандуулмаар байна.тМөн эрт илрүүлгийн ажил сумын төвүүдэд огт алга. Аймгийн эмнэлгүүд чинь хорт хавдар илрүүлэх чиглэлд ажиллаж чадаж байгаа юу.

Монголдоо оношилж чадахгүй байгаа өвчний жагсаалтыг ЭМ-ийн сайд баталж байгаа. Гэтэл тэр хүмүүсийн хохь гэж байгаа юм шиг гадаад руу эмчилгээнд төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлж чаддаггүй байдлаа яаж засах вэ. Нэгэнт монголдоо эмчилж чадахгүй байгаа бол ямар нэгэн дэмжлэг үзүүлж чадахгүй байгааг яах вэ. Эмчилгээний зардлыг нь 100 хувь байг гэхэд 50 хувь өгдөг болох тогтолцоо руу орохгүй бол болохгүй нь" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)