Төрийн албан хаагчийн дотоод албан томилолтын тарифыг нэмэх тухай Сангийн сайдын тушаал гарсан байна.
Өмнө нь буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан тушаалаар төрийн албан хаагчийн албан томилолтын зам хоногийн зардлыг суманд 12,000 төгрөг, аймгийн төвд 14,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 16,000 төгрөгөөр, байрны зардлын хэмжээг суманд 14,500 төгрөг, аймгийн төвд 36,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 53,000 төгрөгөөр тус тус тогтоож байжээ.
Харин энэхүү тарифыг шинэчилснээр албан томилолтын хоолны зардлыг суманд 24,000 төгрөг, аймгийн төвд 28,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 32,000 төгрөгөөр, байрны зардлыг суманд 40,000 төгрөг, аймгийн төвд 90,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 110,000 төгрөг болгосон байна.