С.ЭНХБОЛД: Халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй ковидын хувилбар намар гарна

Admin | 2022-06-07


Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас  хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийг Эрүүл мэндийн сайд мэдээлэв.

Дэлхийн хүн амын дунд нийт 3.7 сая хүн өвчилж, 9.000 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурсан. (5 дугаар сарын эхний долоо хоногт 4.6 сая хүн өвчилж, 15.000 хүн нас барсан).

Дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч, байгалийн жамаар вирус тасралтгүй мутацад орсоор байна. Мутацаас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дийлэнх эрдэмтэн ийм хувилбар намар гарна хэмээн тооцоолжээ.

Иймд ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон оронд гаргажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)