Х.ЦЭНДБАЯР: "ХКҮ" ХХК болон ажлын нэр төрд ноцтой халдаж, зохион байгуулалттай гүтгэж байна

Admin | 2022-06-07


   “Баянгол” зочид буудалд өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн билээ. Тус буудалд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын эзэмшлийн "ХКҮ" ХХК-ийн оффис байрладаг байна. “ХКҮ” компани нь муудсан махны үйлдвэртэй холбогдоод байгаа. Үүнтэй холбоотойгоор ЭЦА-наас хяналт, шалгалт хийж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Түүнчлэн өчигдөр орой ЭЦА-наас шалгалтыг “Мах импекс” компанид үргэлжлүүлэн хийсэн. Учир нь дээрх компаниудын шошго “Эмээлт” дэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрээс олдсон хэмээн МХЕГ-аас мэдээлсэн байдаг.  Ямартай ч шалгалттай холбоотойгоор "ХКҮ" ХХК-ийн захирал Х.Цэндбаяр мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Миний үүсгэн байгуулсан "ХКҮ" ХХК болон ажлын нэр төрд ноцтой халдаж, зохион байгуулалттай илт гүтгэж байна. Эрүүгийн цагдаагийн албанаас хяналт шалгалт хийх үеэрээ хэвлэлд хандан "Эм Ди Си Пи" ХХК нь Х.Цэндбаярын эзэмшил мэт гүтгэлэг тараалаа. Эл асуудлаар хуулийн байгууллагад хандана. Эм Ди Си Пи компанитай огт хамааралгүй" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)