С.АМАРСАЙХАН: Аймгууд долдугаар сарын 11, 12, 13-нд баяр наадмаа тэмдэглэнэ

Admin | 2022-06-07


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим аймгийн наадмын хугацааг тогтоож, "Их хурд" морин уралдааныг зохион байгуулах шийдвэр гарчээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл бүх аймаг долдугаар сарын 11, 12, 13-нд баяр наадмаа тэмдэглэнэ.

Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн таван аймаг долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гарлаа. Ингэхдээ бүсийн уралдаанаа нэгтгэх нь нэгтгэж, тусдаа хийж ч болно. Тэгш ойгоо тэмдэглэх аймгууд долдугаар сарын 22-24, 30-ны хооронд аймаг орон нутагтаа ойгоо тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарч байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)