
Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн "ринсрэл-чандар"-ыг манай улсад залж буй талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр болно. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхцдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг.
Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана.
Хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Х.НЯМБААТАР: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс...
tentsver.mn | 20 цагийн өмнө


Улс төр
Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай ху...
tentsver.mn | 20 цагийн өмнө



























