СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хандивын аяны зар ашиглаж 18 настай хүү бусдаас 1.8 сая төгрөгийг залилжээ

Admin | 2022-06-08


Хандивын аяны зарыг ашиглаж, 18 настай хүү бусдаас ₮1.8 саяыг залилжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны эхний тавдугаар сард залилах гэмт хэрэг 5,523 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн таван сард нийт бүртгэгдсэн 16,850 гэмт хэргийн 32.8 хувийг дангаар эзэлж буй үзүүлэлт юм.

Цахим орчинд "Миний хүүхдэд туслаач" гэж тавьсан хандивын аяны зарыг ашиглаж, тухайн зургийн дансны оронд өөрийнхөө дансыг байршуулан тарааж, өдөрт 200,000 төгрөг, тав хоногт 1.8 сая төгрөг залилсан хэрэг бүртгэгджээ. Тухайн гэмт хэргийг  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч, 18 настай хүү үйлдсэн нь тогтоогдсон байна. Хандивын аяны дагуу тус этгээдийн данс руу иргэд 5,000-50,000 төгрөг өдөрт шилжүүлдэг байсан нь шалгалтын явцад тодорхой болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)