Гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан болно

Admin | 2022-06-08


Монголын өмгөөлөгчдийн холбооны анхны ерөнхийлөгч, гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагийн нэрэмжит “Өмгөөллийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан болох юм байна.

Уг уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Уралдааны зорилго:

Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чиглэсэн онолын болон практик мэдлэгийг гүнзгийрүүлэн судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, практикт тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, харилцан туршлага солилцох, судалгааны ажлыг урамшуулан дэмжихэд оршино.

Хамрах хүрээ:

Эрдэмтэн, судлаач, багш, хуульч, өмгөөлөгч, практик ажилтан, хууль зүйн их, дээд сургуулийн оюутан.

Хэзээ:

2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 09:00 цагт

Хаана:

Хууль зүйн үндэсний хүрээлэн, 3 давхарт “Хуульчдын танхим”-д

Чиглүүлэгч:

        Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Жадамба

Холбогдох дугаар: 70126861-4, 9191-2170, 86119928

                               МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)