Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн зарлаж эх орноо ийм зургаан чиглэлээр хөгжүүлнэ гэж индэр дээрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амласан. Гэвч өнөөдрийн байдлаар сэргэх битгий хэл сэхээ орж байгаа нэг ч салбар алга. Харин Төрийн ордон тойрч аврал эрэх, аргаа барсан түмний цөхрөл тасрахаа байлаа Ерөнхий сайд аа.
Хэр барагтай дуугардаггүй залуу үе хэдэн мянгаараа нэгдэж талбайд үнийн хөөрөгдлийн эсрэг амлалт нэхлээ. Засгийн газар амлалт өгсөн ч амлалтаа биелүүлсэнгүй. Хил гаалийн асуудлаас болж салбар нь таг зогссон барилгачид ажлаа хийж ам бүлээ тэжээмээр байна гэж бухимдлаа илэрхийлж талбай дээр хэд хонолоо. Хариуг нь бас л тодорхой өгсөнгүй, барилгын салбарын үнийн хөөрөгдөл илүү эрчимжлээ.
Амьдралд шантарсан залуу төв талбайг амьсгал хураах эцсийн цэгээр сонгож өөрийгөө шатаалаа. Амиа хорлолт гэдэг үгээр анхаарсан олны амыг таглалаа. Өвчин зовлонд шаналсан хүүхдүүдийнхээ төлөө хэдэн арван эцэг, эхчүүд төв талбайд гэр бүлээрээ ирж монголчуудаас, төр засгаас тусламж гуйлаа. Ядаж “Хүүхдийн төлөө фонд”-ноос эмчилгээний зардал гаргаж өгөхийг хүссэн ч эмчилгээнд бус шагналд зориулсан сан гээд халгаасангүй. Харин ард түмэн хэдэн хүүхдийн эмчилгээний мөнгийг хамжаад босголоо. Махны асуудлыг шийдээд өгөөч гэж өмхий махаа Төрийн ордны гадаа авчирлаа. Махны экспортыг он дуустал зогсоолоо. Гэвч Засгийн газраас энэ бүхэнд бодлогын хэмжээнд ажиллаж чадсангүй. Нэг бол хорьж, торгох шийдвэр гаргах эсвэл өнгөн дээр сайхан амлалт өгөх. Хэдий болтол ийм байдлаар ажиллах вэ. Сонгууль хүртэл үү.
Өчигдөрхөн саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ордны гадаа аврал эрэн суулт зарлалаа. Учир нь саажилттай хүүхдүүдийн гол эм болох таталтын эсрэг эм тасраад хоёр жил болжээ. Энэ мэтчилэн иргэдийн цөхрөл тасрахаа байлаа, тасрах ч үгүй Ерөнхий сайд аа. Улс орон чинь эдийн засгаараа ч, эрүүл мэндээрээ ч улам л доройтож байна. Ард түмэн чинь мөлхөж байна.
Үгийн сайхнаар ард түмнээ хэдийг хүртэл аргацаах вэ?!
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13