Н.Түвшинбаяр зодооныг зогсоох гэсэн хүмүүсийг “Ойртвол ална шүү” гэж сүрдүүлсэн гэв

Admin | 2022-06-08


 Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр хохирогчийн өмгөөлөгч “Нэр бүхий есөн гэрчийн өгсөн мэдүүлгээс дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ тэнд байсан гэрчүүдийг өрөөнөөс гаргасан. Өрөөг дотроос нь цоожилсон. Мөн хэрэг үйлдэх явцдаа түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийг “Ойртвол ална шүү” гэх байдлаар заналхийлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Үүнээс харахад, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг өөрөө санаатай бүрдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт үйлдэл үргэлжилсэн хугацаа бидний тооцоолж байгаагаар 10-15 минут болж байна.

Хохирогчийн биед учирсан нэг төрлийн 21 удаагийн зулгаралт, ил харагдах гэмтлүүд нь гэмт хэргийн тоог илэрхийлж байгаа юм. Иймээс хүнийг санаатай алах гэмт хэргээр хуульчлах үндэслэл болно” гэлээ.

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)