
Хиймэл нууранд живсэн хоёр иргэний цогцсыг олжээ.
Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Тугалын-Эрүү” гэдэг газар Хиймэл нууранд суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Ингээд тус өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, 3 м-ийн гүнээс 27 настай эрэгтэй Ч, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, 3 м-ийн гүнээс 27 настай эрэгтэй Н нарын цогцсыг тус тус олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 3 Жилийн өмнө



















Ярилцлага
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
