УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.
Тэрбээр “Улсын хэмжээнд 2020 онд гепатитын дельта вирусын халдвараар 20-44 насны хүмүүс зонхилон өвдөж байгаа тул иргэдийг элэгний дельта вирусын оношилгоо, шинжилгээнд эрт хамруулах нь элэгний вирусээс үүдэлтэй хорт хавдрын шалтгаант өвчний нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой. Тухайлбал, 2021 онд бүртгэгдсэн нийт гепатитын цочмог халдварын 10 хувийг дельта вирусын халдвар эзэлж байна. Гепатит В вирусын халдвартай иргэдийн 60 хувьд нь дельта вирусын халдвар хавсарсан байх тооцоолол байдаг. Энэ тооцооллоор авч үзвэл манай улсад элэгний В вирус оношлогдсон 260 мянган иргэдээс 150 мянга нь В болон дельта вирусын хавсарсан халдвартай байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг оношилгоо, эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Оношилгооны чиглэлээр Монгол Улсад гепатитын вирусын халдварын илрүүлэг шинжилгээг нийт 14 лаборатори, үүнээс идэвхжил тодорхойлох шинжилгээг найман лаборатори хийж байна. Эмчилгээний чиглэлээр элэгний вируст гепатитын эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлөн иргэдэд олгож байна.
Үүнд, элэгний В вирусын таван нэрийн найман төрлийн эм, элэгний С вирусын гурван нэрийн найман төрлийн эм олгож байна. Үүний нэгэн адил элэгний дельта вирусын эсрэг Hepcludex эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгохоор төлөвлөж байна. Hepcludex эмийг 2021 оны А/347 дугаар тушаалаар хоёр жилийн хугацаагаар өнчин эмийн жагсаалтад оруулсан. Ингэснээр Монгол Улс уг эмийг импортлон эмчилгээнд хэрэглэх нөхцөл бүрдсэн. Энэхүү эм нь 1995 оноос эхлэн судлагдаж, 2014 оноос Европын орнуудад эмнэлзүйн туршилтыг эхлүүлэн, 322 өвчтөнд хэрэглэсэн бөгөөд эрүүл мэндийн ноцтой хүндрэл гараагүй, эмчилгээний үр дүн сайн гэж үнэлэгдсэн” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13