Авто замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэж байна

Admin | 2022-06-15


Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь үерийн усаар зөөгдөж ирсэн лаг, хагшаасыг цэвэрлэн, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Тэгвэл 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 80 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4,747 м3 лаг, хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд, 

  1. Сүхбаатар дүүрэг: 1-р хороо Нарны замын борооны ус залуулах суваг
  2. Хан-Уул дүүрэг: 10, 21-р хороо Өлзийтийн замын борооны ус зайлуулах шугам
  3. Чингэлтэй дүүрэг: 17, 18-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө
  4. Баянзүрх дүүрэг: 1, 3, 4, 5, 8, 13,14, 16, 17, 22-р хороо Да хүрээгийн гудамж, Улаан хуарангийн зам,  “Баганат өргөө” хороолол, Улиастайн зам, Офицерын тойрог, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Саруул тэнгэрийн шугам, Доржийн гудамжны борооны усны суваг
  5. Баянгол дүүрэг: 1, 3, 4, 5-р хороо Нарны замын суваг, Вокзалын тойрог, Үндсэн хуулийн гудамж зэрэг байршилд авто замын борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)