Crypto Crash???

Admin | 2022-06-15


CNBC

Биткойны ханш түүхэн дээд түвшнээсээ 70 хувь унаж мөн нийт крипто зах зээлийн үнэлгээ 3 дахин агшиж, 1 их наяд ам.доллароос доош оров. Хэд хэдэн шалтгаан бий...Өнгөрсөн нэг сарын хугацаанд 30 мянган ам.доллар хавьцаа эргэлдэж байсан биткойныг ингэж огцом унахад зарим зүйлс нөлөөлжээ.

Тодруулбал,

Америкийн эдийн засаг: Өнгөрсөн 7 хоногт тус улсын тавдугаар сарын инфляц 8.6 хувь хүрснээр крипто зах зээл нэг өдрийн дотор 13 хувь унасан байна.

Салбарынхны айдас: Дээрх уналтаас болж томоохон крипто зээлдэгч Celsius өөрийн платформ дээрх крипто авах, зарах, шилжүүлэх үйлчилгээнүүийг түр зогсоожээ. Улмаар тэдний токены ханш 97 хувь унасан гэнэ.

Харин салбарын шинжээчид Биткойнын ханш 20 мянган ам.доллароос доош орохгүй, орсон ч хямд ханшаар худалдаж авах эрэлтийн нөлөөгөөр богино хугацаанд эргэн сэргэнэ гэж харж байгаа аж.

Үгүй л юм шиг…

Хэдий шинжээчид дээрх таамаглалыг дэвшүүлж байгаа ч компаниудын ажиллах хүчээ цомхотгож буй нь байдлыг өөрөөр илэрхийлэх мэт.

Тухайлбал,

Coinbase (COIN): Хамгийн том крипто биржүүдийн нэг нийт ажилчдынхаа 18 хувь буюу 1100 орчим ажлын байрыг цомхотгож буй нь крипто өвлийн үед зардлаа бууруулах нэг алхам нь гэнэ.  

Crypto.com: Тэд ч мөн ирж буй сорилттой нүүр тулахад бэлдэн 260 хүн буюу ажиллах хүчнийхээ 5 хувийг цомхотгохоо мэдэгджээ.

Block.fi: Харин крипто зээлдэгчдийн нэг Block ажилчдынхаа 20 хувь буюу 200 орчим хүнийг халж буй аж.

Ажлын байрны цомхотгол дээрх 3 компаниар зогсохгүй бөгөөд Gemini, Bitso болон Buenbit нар ч нэгдчихсэн гэнэ. Энэ бүх цомхотгол нь крипто өвөл удаан үргэлжлэхийн цондон юм уу даа.

Эх сурвалж: Lemon press

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)