Нийгмийн ажилтнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалт боллоо

Admin | 2022-06-15


ХБХХЕГ-аас Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ.

Баянгол дүүрэг нь нийт 25 хороотой бөгөөд тус хороодын нийгмийн ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах, ойлголт, хандлага, харилцааны талаар сургалтыг тус дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулсан байна.

Сургалтыг нээж Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа салбарын бодлого, төлөвлөгөөг танилцуулж, дохионы хэлний анхан шатны сургалтыг Б.Саранчимэг орсноороо Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дугаар заалтыг ханган төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэйгээр хүргэхээр ийн зорин ажиллаж байна.

        

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)