Цемент сая төгрөгт хүргэх гээгүй юм бол Л.Наранбаатарыгаа явуул, Ерөнхий сайд аа

Admin | 2022-06-15


   Хоёрхон жилийн өмнө цемент тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл өнөөдөр тонн цемент 400 мянган төгрөг хүрч нэмэгдээд байна. Хөгжлийн банкны гэх дуулиан үүнд хамгийн их нөлөөлсөн байх магадлалтай. Тодруулбал, Хөгжлийн банкны гэх дуулианд жинхэнэ баялаг бүтээгчид өртсөн, үүнээс улбаалан томоохон үйлдэрүүдэд доголдол үүсч зарим салбарт үнийн хэт савалгаа ирж буй бололтой. Тухайлбал, МАК”, “Монполимент” гэсэн хоёр хувийн хэвшлийн үйлдвэр хоёулаа хөгжлийн банкнаас зээл авсан, авсан зээлээ хуваарийн дагуу төлж ирсэн гэдгээ тухайн үед мэдэгдэж байлаа. Харамсалтай нь шийдвэр гаргагчидаар толгйолуулсан ард түмэн тухайн хоёр үйлдвэрийг газрын гаваар ортол харааж зүхсээр Хөгжлийн банкнаас зээл авсан гол буруутан, авлигач, хулгайч, луйварчин болгож орхисон. Үүний Гор нь  тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байсан цементийг 400 мянган төгрөгөөр монголчууд худалдаж авч эхэллээ. Худалдаж авч байна ч гэж авах гээд ч олдохгүй, барилгын компаниуд тэг зогсолт хийж эхэлсэн байна.  Гурвалжингийн гүүрний цементийн бөөний төвүүдийн агуулах хоосорч хаалгаа хаахад хүрчээ. Монгол Улсын хамгийн том, хамгийн олон хүн ажилладаг барилга, бүтээн байгуулалтын салбар ажлын оргил үедээ ийнхүү тодорхойгүй нөхцөл байдалд хүрлээ.

Сайны хажуугаар саар гэгчээр “Хөтөл цемент шохой” үйлдвэрийг төр мэдэлдээ авч, Л.Наранбаатарыг удирдлагаар нь томилсон ч тэр ажиллаж барахгүй байгаа бололтой. Товчхондоо Мак, Мон полимент гэх хоёр үйлдвэр байсан ч байгаагүй ч хөтөлийн үйлдвэр нэг зуны ачааллыг өлхөн үүрээд гарах хүчин чадалтай. харамсалтай нь өөрийнхөө халаасанд байршил тогтоогч хийж сүржигнэсэн, хуучин эздийг нь зүхэж попорсон, ширээний ард сээлпийдэж постолохоос өөрийг чаддаггүй Л.Наранбаатар муу менежер цаашид ийм хэмжээний байгууллага удирдан авч явах чадваргүй гэдгээ харуулсаар байна. Төр хамгийн муу менежер гэдгийг төрийн хамгийн муу менежер Л.Наранбаатар хангалттай харуулах боллоо. Салбар бүрт мөрөөрөө явж байсан бизнест Төрийн Л.Наранбаатарууд ороод ирэхээр л ухралт ажиглагдах юм.

Тэгвэл хямд үнэтэй гэх цементийн барааг харах нь битгий хэл үнэтэй нь олдохгүй барилгын салбарынхан шогширч байна. Жилийн дөрвөн улиралтай манайх шиг оронд урин цагаар барилга, бүтээн байгуулалтын ажил нь ид өрнөдөг. Гэвч оргил цагаар барилгын салбарын “талх” гэгддэг цемент үнэд орж, “хаданд” гарчээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)