Ч.ОТГОНЧУЛУУ: У.Хүрэлсүхээ сонгогдоод нэг жил боллоо. Шокноосоо гарч ажлаа хий

Admin | 2022-06-15


Ардчилсан намаас пүрэв гараг бүрийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалын дагуу цаг үе, нийгэм эдийн засгийн талаар мэдээллээ.

Энэ үеэр Ардчилсан намын Дэд дарга Ч.Отгочулуу "Засгийн газар, УИХ нойрноосоо сэрэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч хааччихсан юм бэ. Харли Дэвидсон гээд мотоцикл унаад л яваад байх юм. Монголчууд бүгд үнэтэй мотоцикл унаад  хотынхоо гудамжаар салхи татуулаад,  явмаар л байна шүү дээ. Даанч ард түмний 50 хувь нь ядууралд орсон, мотоцикл унах битгий хэл давхар ажил хийгээд ч үр хүүхдээ тэжээж, аав ээжийгээ асарч чадахгүй хүнд байдалд ороод байна.

Төр засаг гэж байдаг бол одоо сэрэх цаг болсон. Ялангуяа төрийн тэргүүн. Сонгогдоод нэг жил болчихлоо, одоо шокноосоо гарах цаг болсон. У.Хүрэлсүх ерөнхийлөгч өө, эрхэлж дууссан бол ажлаа хий. 

Монгол Улсын төсвийн түүхэнд байхгүй их хэмжээгээр баталлаа шүү дээ. Гэтэл  Толгойт, Орбитод хүүхдүүд цэцэрлэггүй, гэртээ цоожлуулж, хэзээ галд өртчих бол гэсэн айдастай байхад хөшөөнүүдээ барьсаар л байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)