Д.ТОГТОХСҮРЭН: Наадмын тухай хуулиар аймаг дүүрэг хоёрыг адилтгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна

Admin | 2022-06-16


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: УИХ-аар хэлэлцэж буй Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн 5.7-д “Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно” гэдэг заалт бий. Уг заалттай холбоотойгоор дүүргийн цолыг бий болгох саналтай байна" гэлээ.

"Үндэсний баяр наадмын тухай хуулиар аймаг дүүрэг хоёрыг адилтгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна”

Мөн тэрбээр “Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг наадам хийхийг үгүйсгэж болохгүй. Харин дүүргийнх нь цолыг бий болгох хэрэгтэй. Сумын заан гэж арай хэлж болохгүй бол дүүргийн арслан ч юм уу нэг юм бий болгочих хэрэгтэй. Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ гэсэн байгаа. Дүүрэг гэдэг үг байхгүй. Үүнийг бид бодолцох ёстой” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)