Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Admin | 2022-06-16


Мальта Улсын Ерөнхийлөгч Ж.Велла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Мальта Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ж.Велла Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж буйг уламжлахыг хүсээд Монгол, Мальта хоёр улс газарзүйн байршлын хувьд хол оршдог ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)