Өмнөговь аймгийн “Гашуун сухайт”боомтоор 1000 тонн нүүрс гаргасан гэхбүлэглэлийг Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын баг илрүүлж, Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-14-нд нүүрс ачсан 10 машин гаалийн бүртгэлгүй хилээр гарсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Хэрэгт тус боомтын ажилтнууд холбогдсон байж болзошгүй аж. Тухайлбал, ГЕГ-ын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг холбогдууланцагдан хориод байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Түүнчлэн их хэмжээний нүүрс гаргасан хэргээр 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.