Л.ЭНХ-АМГАЛАН: Сурагчдын 70 хувь нь өглөө хоосон ходоодтой хичээлдээ ирдэг

Admin | 2022-06-19


Боловсролын салбарынхан өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдсэн хурлаа хийж байна.

Хурлын эхэнд салбарын сайд Л.Энх-Амгалан ерөнхий мэдээллийг танилцуулав.

Тэрбээр  "Сурагчдын 70 хувь нь өглөө хоосон ходоодтой хичээлдээ ирдэг.

Хоосон ходоодтой хүүхдийг тархи ажилладаггүй, сурах идэвх бага байдаг.

Үдийн хоол хөтөлбөрийг Эрүүл мэнд, Иргэний боловсрол, Биеийн тамир зэрэг хичээлтэй интаграцид оруулж, эрүүл зөв амьдралын хэв маягийн дадал хэвшлийг олгож болохоор байна. Цаашид 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийг Үдийн хоол хөтөлбөрт оролцуулах боломжтой гэж үзэж байгаа" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)