“Оюутан цагдаа” хөтөлбөрийг Дотоод хэргийн их сургууль, Монголын Оюутны холбоотой хамтарч, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 157.1 сая төгрөгийн санхүүжилтээр эхлүүллээ.
“Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр нийслэл болон орон нутагт аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авч, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм.