Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 61 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс
- 28 нь Улаанбаатарт
- 33 нь орон нутагт илэрсэн байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 928,147-д хүрсэн бол нас баралт 2,118 болоод буй.