Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Admin | 2022-06-22


   Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол дахь Америкийн худалдааны танхим нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Doorknock 2022” цуврал уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах, ялангуяа хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийг дэмжих асуудлыг онцолж саналаа илэрхийлэв.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон тус яамнаас хэрэгжүүлж буй хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хэвшлийн бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй цогц үйл ажиллагаа, тэдгээрийн явцын талаар мэдээлэл өгөв.

Мөн уулзалтын үеэр талууд Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч буй сорилт, бэрхшээл, хуулийн хэрэгжилт зэрэг сэдвүүдээр санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчид, холбогдох төрийн бус байгууллагууд болон бусад оролцогч талуудын оролцоог хангаж, харилцан санал солилцохын ач холбогдлыг онцолж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)