Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдсангүй. Байнгын хороод ч долоо хоног завсарлалаа. Учир нь УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс санал, хүсэлт авах нэрээр сонгогдсон тойрогтоо ажиллаж яваа. Үндсэндээ улс орны амин чухал ажлууд хойш тавигдлаа.
Эзэнгүй төрийн хойгуур шатахууны үнэ нэмэгдэж дизель түлш нэг литр нь бараг 4000 төгрөг хүрлээ. Барилгын салбарын “талх” гэгддэг цементийн хомсдол үүсч нэг тонн нь 280 мянган төгрөг байсан бол долоохон хоногийн дотор 570 мянган төгрөг хүрч нэмэгдчихлээ. Төрөөс бодлогоор дэмжиж буй цементийн үйлдвэрүүд ч үнээ нэмчихлээ. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад Төрийн ордон нь хоосон. Төр засаг эзгүй түмэн олон үнийн өсөлтөд барьц алдаж байна. Хамгийн гол нь зуны гуравхан сар монголчуудын ажил, орлогын оргил үе. Гэтэл ийм үеийг бодлогоор зохицуулж аль болох ард түмэндээ, аж ахуй нэгжүүдэд боломжийг нээж өгөх төрийн бодлого хөдөөгийн соёлын төвийн индэр дээр хийсч явна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэр барьсан гишүүд тойргийн сонгогчидтойгоо уулзаж, дараагийн сонгуулийн нүхээ малтаж яваа. Зарим нь хөдөөгийн сайхныг магтаж, хорхог боодог эргүүлж яваа сурагтай. Бүр талх, бензиний үнээ ч мэдэхгүй зарим гишүүн сонгогчдодоо загнуулж яваа сурагтай.
Хуваарийн дагуу ирэх даваа гарагт эрхэм гишүүд ажилдаа орох ёстой. Ажилдаа ороод гурав хонов уу, үгүй юү долдугаар сартай залгаж наадмын уур амьсгалд дарагдана. Ингээд наадмын урт амралттай таарч төрийн ордон хэсэгтээ эзгүйрэх нь тодорхой. Жилийн жилд ийм л дүр зураг угтдаг. Үүнээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хугацаа харагдахгүй байна. Зарим гишүүдийн ярьж буйгаар намрын чуулганаар хэлэлцэнэ гэх. Нөгөө хэсэг нь наадмын дараа ээлжит бус чуулганы тов зарлаж магадгүй гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ өөр нэг таамаг яригдах боллоо. МАН-ын санаа нь УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажлуулах нэрийдлээр санал авсан дүр үзүүлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ээлжит бус чуулганы тов зарлаж шуурхайлж магадгүй гэх. Тиймээс зориуд хугацааг тулгаж, хулгайгаа гүйцэлдүүлэхийн тулд ийм байдал үүсгэж байгаа гэх яриа ч гараад эхэлж. Үүнтэй холбоотойгоор АН “ирэх намар сонгууль болно, бэлтгэлээ базаа” гэж өөр хоорондоо ярих болж.
Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг асуудал яригдаж байгаа ч энэ бол бидний амь тулсан ажил биш юм аа. Үүнээс өмнө ард түмэн, аж ахуй нэгж чинь сөхөрч унах гээд байна, Төрийн түшээд минь ээ...
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13