
УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзаж явахдаа буюу энэ сарын 24-нд зам тээврийн ноцтой осол гаргасан мэдээлэл гарсан. Тухайн ослын улмаас нэг хүний бие муу байгаа гэх мэдээлэл ч цацагдаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Тойргийн иргэдтэйгээ уулзаад буцаж явах замдаа автомашинтай шүргэлцэж, замын хажуу руу гарсан нь үнэн. Миний автомашиныг манай туслах унаж явсан. Манай машинд туслах, бид хоёр л явсан. Зам тээврийн ослоос болж хүн гэмтэж, бэртээгүй. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг хийлгэсэн. Ноцтой зам тээврийн осол биш хальт шүргэлцээд өнгөрсөн” гэжээ.