ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа

Admin | 2022-06-27


Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан даваа гарагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзалт хийв.

Монгол Улс анх удаа жүдо бөхийн “Улаанбаатар ихдуулга” тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ОХУ-ын баг тамирчдад дэмжлэг үзүүлэн тэмцээнд оролцоход боломж олгосонд талархан онцгойлон баяр хүргэлээ.

Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-д зохион байгуулж, Монгол-Оросын штабтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг хийх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд боломжтой тухай харилцан ярилцав.

Тус тэмцээнийг өнгөрсөн жил зохиох байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм. ОХУ-ын Уран гулгалтын холбоо нь Монгол Улсад уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд шилдэг дасгалжуулагчидаа илгээх, өсвөрийн тамирчдыг ОХУ-д бэлтгэл сургуулилт хийхэд дэмжих, Монголын ард иргэдэд уран гулгалтын гайхамшгийг биечлэн үзүүлэх нь Монголд уран гулгалтын спорт хөгжих, хөгжөөн дэмжигч олноор бий болгох таатай боломж бүрдэх билээ.

Цаашид Монгол-Оросын спортын салбарт уламжлан ирсэн нөхөрсөг харилцааг хадгалж, спортоор дамжуулан залуучуудыг өөртэй итгэлтэй, эх орондоо илүү ихийг бүтээх, улс орны эв нэгдлийг бий болгоход бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайд талууд санал солилцлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)