Он гарсаар 242 хүүхэд мориноос унаж, дийлэнхи нь тархи болон дээд, доод мөчний гэмтэл авчээ

Admin | 2022-06-27


Он гарсаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирсэнээс  242 нь хүүхэд байжээ. 

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь тархины гэмтэл, дээд, доод мөчний хугарал, гэмтэлтэй байсан байна.

Улсын баяр наадам дөхсөнтэй холбоотой сүүлийн долоо хоногийн хугацаанд МОРИНООС УНАЖ БЭРТЭН ирж байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаас онцгойлон анхааруулж байна. 

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь уралдаанд оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулах, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыгг ГССҮТ-өөс зөвлөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)