Үндэсний баяр наадмын тухай хуулийг баталлаа.
Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн 88 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Унаач хүүхдийн насыг найм болгоно
Жил бүрийн наадмаар хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсанаар дараах байдлаар зохицуулна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Унаач хүүхдийн насны асуудал өмнөх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар долоо ба түүнээс дээш насных байсан бол шинэчилсэн найруулгын төсөлд найм ба түүнээс дээш байхаар хуульчилж байгаа. Мөн баяр наадмын өдрүүдэд зөвхөн даатгал үйлчилж байсныг бүтэн жилийн даатгал болгож өөрчилсөн. Эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр авах, даатгалын нөхөн олговроос гадна бусад байдлаар хүүхэд янз бүрийн байдлаар унаж бэртвэл эмчилгээний зардлыг уяач, морины эзэн хариуцах заалтуудыг оруулсан. Түүнчлэн стандартын хувцас хэрэгсэлтэй байх асуудлыг тодорхой тусгасан" гэв.