
БНСУ-ын Жэжү болон Яньяны аймагт энэ сарын 1-нээс монгол иргэд 30 хоногийн хугацаатай аялах эрхтэй болсон. Тэгвэл Жэжү аралд аялж явсан 126 Монгол иргэдийн 23 нь ор сураггүй алга болжээ. Тодруулбал 4 өдрийн аялалд нийт 126 хүн орж ирснээс 23 нь нутаг буцаагүй тул эрэн сурвалжилж эхэлжээ.