
Долдугаар сарын цаг агаарын төлөв гарсан байна.
Ирэх сард зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.