Б.БАТ-ЭРДЭНЭ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд 2 тэрбум төгрөгийг зарцуулна

Admin | 2022-06-28


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан байна.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр "Монгол Улсын хэмжээнд 730 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан байна. Үүнээс Хөвсгөл аймагт хамгийн их нь буюу 327 429 га талбайд хөнөөлт шавж ихээр үүрэлсэн байна. Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж 2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулах болсон.

Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг төгрөг суулгасан.

Энэ хөрөнгөөр Улаанбаатар хот, Булган, Хөвсгөл, Архангай аймагт хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж дуусгасан" гэж мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)