Д.ОЮУМАА: Би хуц гэж хэлээгүй. Чадахгүй гэсэн

Admin | 2022-06-28


Сошиал орчинд нэгэн эмэгтэйн зургийг нийтлэн "настай хүн суудал тавьж өгөөч гэж гуйхад "Хуц" гэлээ" гэх тайлбартай нийтлэл тараад байсан юм. Тэгвэл тус зургийн эзэн болох Д.Оюумаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү тайлбар хийжээ.

Тэрбээр "Хүн намайг гүтгэж байгаа бол би өөрийгөө өмөөрнө. Найз нөхөд, гэрийнхэн маань ингэхгүйг мэдэх болохоор би тайван байна. Сошиал нөлөө цуурхал 4G-ээс хурдан тархдаг юм байна. Өндөр настай биш 45-50 орчим настай эрэгтэй хүн байсан. 50 нас ч хүрээгүй эрэгтэй хүнээр доромжлуулаад зандруулан байж суудал тавьж өгөхгүй ээ.

Би хуц гээгүй чадахгүй гэсэн.

Жирэмсэн, хүүхэдтэй хүн, 6 настнууд, хүнд ачаатай хүн, эмээ өвөө нарт залуучууд хэлүүлэлтгүй суудал тавиад өгдөг болсон" хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)