
Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ найздаа зориулж ийнхүү бичжээ.
Тэрбээр "Чөлөөт учралт Эрдэнэт хүний заяаг эрхшээн нэгэн он жилд төрсөн бидэн хоёрт, Монгол бөхийн ариун дагшин дэвжээнээ мөр зэрэгцэн дэвж үнэн хүчийг үзэн барилдаж түмэн олноосоо "ХОЁР ЭРДЭНЭ" нэрийг хүртэн үндэсний бөхийнхөө гэрэлт түүхийг баяжуулах эртний сайхан ерөөл байсан нь юутай бахдам, идэрхэн залуудаа бяр хүч тэнцэн өрсөлдөж явснаа дурсах учиртай, залуу үедээ зөв үлгэр болсон шударга барилдаанаараа бахархан огших эрх бидэн хоёрт бий. Тоолбол нас, төөлбөл нуруу чацуу эрхэм анд хүчтэний дэвжээнд учирсан өрсөлдөгч чамдаа энэ хорвоогийн дээдийн аз жаргалыг хүсэн ерөөе.
Монгол бөхийн түүхэнд Миний андын алдар өнө мөнхөд дуурсан байх болтугай.
Таныг хүндэтгэсэн: МУ-ын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ" хэмээжээ.