Ерөнхий сайд Дарханы замын ажлын явцтай танилцана

Admin | 2022-06-29


Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Төлөвлөгөө ёсоор тус зам 2019 онд ашиглалтад орох байсан. Гэвч цар тахлын улмаас хойшлоод өнөө хүрсэн. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхан Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцана. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар цементийн асуудлаас үүдэн хоёр багцын ажил удааширалтай байгаа талаар танилцуулсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)