Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн осол гэмтэл, унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран мэдээлэл өгч байна.
Мэдээллийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан "Гэмт хэрэг зөрчилд нийт 944 хүүхэд өртөж хохирсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2,4 дахин өссөн үзүүлэлт. Гэмт хэрэгт өртсөн 36 хүүхэд нас барсан. 316 хүүхэд биедээ гэмтэл авсан.
Хичээл сургууль амарсантай холбоотойгоор бусад байдлаар мориноос унасан, нас барсан чирэгдсэн, бэртсэн 13 хүүхэд байгаагаас найм нь нас барсан. Ихэнх нь эмнэлгийн байгууллагад ухаангүй байна.
Үр хүүхдэдээ тавих хараа сайжруулах хэрэгтэй банйа" гэлээ.