Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй "Бүрдэл Майнинг" ХХК нь 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр бохир ус нийлүүлсэн. Мөн дахин 2022 оны зургаадугаар сарын 24-ний өдөр бохир ус нийлүүлж байсныг тогтоосон тул "Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалсан байна.