Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараар 63 улсаас 61-т эрэмбэлэгджээ

Admin | 2022-06-30


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцууллаа. 

Тус судалгааг 12 дахь жилдээ хийж буй юм. Монгол Улс энэ онд 63 улсаас манай улс өрсөлдөх чадвараараа 61 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022” -д дэлхийн 63 улс орныг эдийн засгийн байдал, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 337 шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулан, өрсөлдөх чадварыг хэмжсэн байна. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Монгол Улс хашин морь шиг байна. Анх судалгаа хийж байх үед 14 орноос 14-т байсан бол одоо 63 орноос 61-т байгаа үзүүлэлт гарч байна. Гэтэл бусад орны төр засаг нь өрсөлдөх чадварын тайлантай танилцаад арга хэмжээ авсны үр дүнд ахиц гаргаж байна. Дани улс 20 жилийн өмнө өрсөлдөх чадвараараа 15-т орж байсан бол энэ жиийн тайлангаар нэгт орж байх жишээтэй. Монгол Улсын эдийн засаг 10 жилийн өмнө 16.17 хувиар өсөж байсан бол 2013 оноос хойш урууджээ. Манай тайлан бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэмждэг. Улс орныг хөгжүүлэх тогтвортой аюулгүй байдал, бизнесийн орчин хэрэгтэй". 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)