
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийтдээ 36 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 2872 нь шалгалтдаа ирээгүй байна. Тэдний дийлэнх нь өмнөх оны төгсөгчид байжээ. Энэ жилийн шалгалтын ирц 92 хувьтай байв.
Өмнөх 2019 онд 109 шалгуулагч 800 оноо авсан бол 2020 онд 182, 2021 онд 209, энэ онд 208 шалгуулагч 800 оноо авчээ.
Тэр дундаа Орос хэлний шалгалтад нийт 67 хүүхэд 800 оноо авсан нь хамгийн өндөр бол газар зүйн хичээлд авсан ганц 800 оноо Завхан аймгийн шалгуулагчийнх байжээ.